Холбоо барих
Хайлт:

Хүүхэд бидний ирээдүй

Жирэмслэлт гэж юу вэ?

Эрэгтэй эмэгтэй 2 хүний дундаас хүүхэд хэрхэн бий болдог талаар мэдмээр байна уу? Тэгвэл наашаа суугаарай winking

Жирэмслэлтийн хамгийн эхний шат бол эр эм 2 эс нийлэх буюу үр тогтох юм. Үр тогтох нь эрэгтэй, эмэгтэй бэлгэ эрхтэний оролцоотойгоор явагдана. Эдгээр нь тус бүрдээ бэлгийн эсийг боловсруулдаг.

Эр бэлгийн эс буюу сперматозойд нь эрэгтэй хүний төмсөгт боловсордог бөгөөд олон саяаараа боловсорч байдаг, хөдлөж явж чаддаг эс юм. Нарийхан сүүлтэй бөгөөд түүгээрээ залан хөдлөж явдаг. Энэ эр бэлгийн эс нь толгой хэсэгтээ тэр эрэгтэйн генийн мэдээллийг агуулж байдаг. Генийн мэдээлэл гэдэг нь тухайн хүний ямар арьстай, ямар үстэй, ямар нүдтэй гээд бүх мэдээллийг агуулж байна гэсэн үг юм.

 Харин эм бэлгийн гол эрхтэн бол өндгөвч (ovary) юм.

Эмэгтэй бэлгэ эрхтэний зураг.
Vagina-үтрээ, Uterus-умай (сав), Cervix-умайн хүзүү, Fallopian tube-үр дамжуулах хоолой, Ovary-Өндгөвч

Эмэгтэй хүмүүсийн өндгөвчинд шар бие хэмээх эс угаасаа төрөхөөс нь эхлэн байх бөгөөд энэ нь сар бүр нэг нь боловсорч өндгөн эс болж боловсорч байдаг. Өндгөн эс нь эмэгтэйн генийн мэдээллийг агуулдаг. Архи, тамхи зэрэг нь эдгээр эсүүдийг гэмтээж байдаг учир үргүүдэлдэ ч хүргэж болно. Хүн бүрийн эсэргүүцэх чадвар адилгүй учир хэрэв эмэгтэй та тамхи татдаг бол яг одооноос болихыг зөвлөж байна.

Мөн Эрэгтэйн эр бэлгийн эс ч бас элдэв бэлгийн замын халдварт өвчин, архи, тамхи зэргээс болж төмсөгний үүсгэгч эсүүд гэмтсэнээс хөдлөх чадваргүй, сул дорой болох, бүүр устах зэрэг байдлаар үргүйдэл үүсэх эрсдэлтэй байдаг тул эрчүүд маань ч бас архи, тамхинаас хол байгаарай гэж зөвлөмөөр байна.





Сексийн үед эмэгтэй хүний үтрээнд эр хүн үрийн шингэнээ оруулдаг. Нэг удаагийн бэлгийн харьцааны үед үтрээнд ойролцоогоор эрэгтэйн бэлэг эрхтнээс 3-5 мл үрийн шингэн ялгарах ба үүнд 200-500 сая эр бэлгийн эс байдаг. Үтрээнд орсон эр бэлгийн эсүүд сүүлнийхээ тусламжтай хөдлөн эмэгтэйн үтрээнээс умайгаар дамжин үр дамжуулах хоолой(Fallopian tube) хэмээх хэсэгт боловсроод хүлээж байгаа эм бэлгийн эс рүү уралддаг. Ингээд 2-3 цагийн дараа гэхэд хэдэн зуун сая эсээс шалгарсан цөөн эс өндгөн эс дээр очдог. Хэдий урт, хүнд хэцүү зам туулсан ч энэ нь бас л тийм амаргүй. Хүрч очсон олон зуун эр бэлгийн эсүүдээс эм бэлгийн эс зөвхөн нэгийг нь л сонгодог. Энэ бол шинжлэх ухаан ч бүрэн тайлаагүй оньсого мэт гайхамшигт үзэгдэл юм. Нүд ам чихгүй жижиг эс хэрхэн яаж эм бэлгийн эсийг, тэр урт замыг туулан олж очдог, мөн эм бэлгийн эс тэр олон дундаас зөвхөн нэгийг нь хэрхэн яаж, ямар шалгуураар сонгодог нь үнэхээр гайхамшигтай. Монголчуудын хүний амийг олж төрнө гэдэг  нь зүүний үзүүр дээр будаа тогтохын адил гайхамшигтай зүйл хэмээн зүйрлэсэн байдагтай адил зүйл шүү. Гайхамшигтай. Ингээд хамгийн царайлаг, сэргэлэн нэг эр эсийг эм бэлгийн эс сонгож өөрийн дотроо оруулдаг.



Ингээд ээжээсээ тал генийн мэдээлэл (23 дан хромосом) агуулсан өндгөн эс, ааваасаа тал генийн мэдээллийг агуулсан (23 дан хромосм) сперматозойд 2 нэгдсэнээр хүн гэдэг амьтны анхны эх үүсвэр болсон тоосноос жижигхэн ганц эс үүсдэг бөгөөд тэр нь аав ээжээсээ тэнцүү мэдээлэл агуулсан нийт 23 хос буюу 46 хромосом гэгч кодыг агуулсан гайхамшигт нууцлаг эс бөгөөд энэ эс нь өнхрөн явж эмэгтэйн сав(умай)-ны хананд очиж наалдан бэхлэгддэг (үр тогтсоноос 7-10 хоногийн дараа).
Үр тогтсон эс нь өөрөө дотроо хуваагдан 1 эс нь 2 болж, 2 нь 4 болж 4 нь 16 болж хуваагдаж явсаар хүүхэд болдог байна. Гайхамшигтай байгаа биз? Ингээд жирэмслэлт эхлэж ойролцоогоор 9 сар(40 долоо хоног буюу 28 хоногоор 10 сар)-ын дараа хүүхэд төрдөг. Хамгийн сүүлийн сарын тэмдэг ирсэн өдрөөр баримжаалан хүүхэд төрөх хугацааг ойролцоогоор тооцоолж болдог. Ингэхдээ сараас 3-ыг хасаад, өдөр дээр 7-г нэмдэг. Жишээ нь: 9 сарын 1-нд сүүлийн сарын тэмдэг ирсэн бол 9-3=6, 1+7=8 буюу төрөх өдөр нь 6 сарын 8-ны орчимд төрнө гэсэн үг. 1 сарын 1 бол 10 сарын 8-нд гэх мэтээр бодож олдог. Амархан байгаа биз дээ big grin


Энэ зураг дээр хүүхэд хэдэн сартайдаа хэр зэрэг томорч байгааг тойм харж болно happy


Энэ үр тогтсон эсийг төрөх хүртэл нь үр хөврөл, ураг гэж нэрлэдэг. Үр хөврөл нь нэг сартайдаа томхон самарын дайтай 1 см урт, 3 сартайдаа 9 см хэртэй 200 гр жинтэй болно. Жирэмсний дунд үеэс хүүхдийн зүрхний цохилт  сонсогдож эхэлнэ. 6 сарын сүүлээр 30 см урт, 600 гр жинтэй болдог.  Ингээд төрөх үедээ 47 см урт, 2500 -аас дээш жинтэй болсон байдаг. Зарим нэгэн шалтгаанаас болж хүүхэд дутуу, болон хожуу төрж болдог.
Жирэмсний явцад хүүхэд бүрэлдэн, эд эрхтэнүүд хөгжиж байдаг бөгөөд энэ үед ямар нэгэн хортой зүйл, гадны хүчтэй үйлчлэл нөлөөлбөл урагт муугаар нөлөөлж гажигтай хүүхэд төрж болох аюултай. Иймээс жирэмсний үед маш болгоомжтой байх, тогтмол эмчийн хяналтанд байх хэрэгтэй. Архи, тамхи, кофе г.м зүйлс хэрэглэх нь урагт маш аюултай нөлөө үзүүлж гажигтай, оюуны хомсдолтой хүүхэд ч төрөхөд хүргэж болно.
Энд бас зарим нэг зүйлийг хэлэхгүй өнгөрөхгүй байж болохгүй мэт санагдлаа. Зарим нэгэн өрхийн эмч нар нь маш хайнга байдаг бөгөөд, хяналтыг их муу хийдэг. Жишээ нь гэхэд манай нэг найз ярьж байсан юм, даралтыг нь үзээгүй, ургийн зүрхний цохилтыг чагнаагүй байж картан дээр зохиогоод биччихсэн байсан гэж. Тэгэхээр бас тийм эмч нар байдгийг битгий мартаарай.
Жирэмсэн үед, эмчийн зөвшөөрөлгүй янз бүрийн эм хэрэглэх, рентген зураг авхуулах гээд аюултай зүйлс зөндөө бий. Харин ЭХО буюу хэт авиан оношлогоо нь аюулгүй бөгөөд хяналтынхаа хугацаанд энэ шинжилгээг хийлгэж байх хэрэгтэй шүү.

За тэгээд жирэмслэлтээс сэргийлэх аргууд болон, жирэмсний үед анхаарах зүйлс гээд цааш нь үргэлжлүүлж бичих болноо. Асуух зүйл байвал асуугаарай big grin Бас энэ талаар сайн мэдэх хүмүүс байвал энэ блогийг хамтарч бичих болон, зөвлөгөө саналаа өгч туслаж дэмжиж байгаарай! big grin

Холбогдох нийтлэлүүд:

бичсэн: xvv | төрөл: Жирэмсэн 2008-06-28 өдөр 18:22
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (142) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:

Асуулт асуухаасаа өмнө нийтлэлийг уншиж, өмнөх сэтгэгдлүүдийг уншаад адилхан асуулт байхгүй бол асуулт асууна уу. Давхардсан асуулт, нийтлэлд бичигдсэн зүйлийн талаарх сэтгэгдэлд хариулахгүй болно.


Жирэмслэх магадлал харьцангуй бага.
Бичсэн: xvv 14:30, 2022-06-12 | Холбоос | |


sain bainuu biynii ym ireed 4honoj bhd belgiin hariltsaand orsn margaash n jhn tsus garaad l alga bolchihsn jiremsn boloh magadlaltaiyu
Бичсэн: Зочин 18:36, 2022-06-11 | Холбоос | |


2022-03-17 Зочин-д

Бичийн юм ирэхийн дөнгөж өмнө ба дуусах үед жирэмслэх магадлал маш бага. Бас эрэгтэй нь дотор тавиагүй бол бүүр ч жирэмслэх магадлал бага. Тиймээс жирэмсэн биш өөр шалтгаанаар биеийн юмны хэмнэл алдагдаж байж болно.
Бичсэн: xvv 00:59, 2022-03-27 | Холбоос | |


Уучлаарай сэтгэгдлийг харалгүй уджээ. Ер нь бол 14-тэй бол биеийн юм тогтворжоогүй тул хэмнэл алдагдах, ирэхгүй байх зэрэг нь хэвийн байж болно гэж бодож байна. Мөн гар хангалага хийснээр яагаад ч жирэмсэн болохгүй. Дээр уг нь нийтлэлд тайлбарласан байгаа.
Бичсэн: xvv 00:58, 2022-03-27 | Холбоос | |


nz zaluutaigaa sariin unnu haritsaand oroh gj uzed udaagih blhor uvdud shud bolison mrgashn ym ired duusah udurn dhij haritsaand oroh gj uzsenc bas chadaagu ghde biynii ym iregu 2 hnoj bn bas jiremsni shinj temdeg ilreed Bh ym ene yahve
Бичсэн: Зочин 17:09, 2022-03-17 | Холбоос | |


sn bn uu bi odoo 14 tei minii bienii yum barag 2 sar irsengvi yhaad yum bol bas gar hangalga hiivel jiremsen boldog bolov uuu zaaval hariulj ogooch teh vv guijiin pls pls pls 🥺🥺🥺🥺🥺🙏🙏🙏🙏🙏🥺🥺🥺🥺🙏
Бичсэн: Зочин 17:43, 2021-10-08 | Холбоос | |


Хавьтлын тоо, тавих аль аль нь жирэмслэлттэй хамааралгүй.
Бичсэн: Зочин 01:33, 2021-09-21 | Холбоос | |


Olon udaa belgiin haiwtald orood emegtein tvrvvlj taiwsan tohioldold jiremslehgvv bna gesen tohioldol bgaa yu
Бичсэн: Зочин 17:52, 2021-09-20 | Холбоос | |


Bayrlla
Бичсэн: Зочин 02:06, 2021-02-20 | Холбоос | |


СЮуны шинж тэмдэг гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Бэлгийн замын халдвар гэх мэт л биш бол зүгээр байх аа. Жоохон ажиглаж байгаад болохгүй бол эмчид хандаад үзүүлээрэй. Бэлгийн харьцаанд орсонтой чинь хамааралгүй ѳѳр байдлаар ѳвчин эмгэг тохиолдлоор давхцсан байж ч бас болох байх аа.
Бичсэн: Алмас 21:23, 2019-08-03 | Холбоос | |


Үр шилжүүлэн суулгуулаагүй л бол бэлгийн харьцаанд оролгүйгээр жирэмсэн болно гэж байхгүй. Биеийн юмны мѳчлѳг алдагдах ѳѳр олон шалтгаан байж болно. Эмчид хандаад зѳвлѳгѳѳ аваарай.
Бичсэн: Алмас 21:22, 2019-08-03 | Холбоос | |


Nz zaluutaigaa untsimaa tged odoo blhor zuun undguwchuur nileeen hunduurtei baigaad bhin yaj baigaa ym boloo
Бичсэн: Зочин 14:33, 2019-07-31 | Холбоос | |


Sain bna u ? Belgiin haritsaand orolgui bhd jiremsen boloh u jiremsnii shinj temdeg ilreed bh shig baihiin bas biynii ym irehgui 1 sar bolj bna uul ni togtvortoi irdin sonin yma zaaval hariulj ogch tuslaarai pleace
Бичсэн: Зочин 21:10, 2019-01-17 | Холбоос | |


Бэлгийн харицаанд орохгүй жирэмслэх тохиолдол бараг байхгүй. Харин биеийн юм бол ирэхгүй саатдаг жирэмлэхээс ѳѳр олон шалтгаан байдаг. Ѳѳр ямар нэгэн ѳвчин эмгэг ч байхыг үгүйсгэхгүй. Тиймээс эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмчид хандаад үзүүлж шинжилгээ ѳгѳѳд зѳвлѳгѳѳ аваарай.
Бичсэн: Алмас 00:00, 2019-01-17 | Холбоос | |


Belgiin haritsaand oroogui bhd jiremsen bolhu bas biynii ym irehgui 2 sar bolj bna
Бичсэн: Зочин 23:15, 2019-01-16 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Залуу эцэг эхчүүд, ирээдүйн эцэг, эхчүүдэд зориулав.

Хүүхдийн эрүүл мэнд, өвчин эмгэг, урьдчилан сэргийлэх, эмчилгээ зэрэг зүйлсийн талаар асуух тодруулах зүйл байвал асууж болно шүү. :-)
Туршлагатай, болон шинэхэн аав ээж нарыг энэ блогийг хамтран бичихийг урьж байна.




:-)
 
xaax